Монгол Улсын урт хугацааны хөгжлийн Алсын хараа-2050 бодлогын нэг зорилт болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 8.74 хувьтай хэрэгжиж байна.
Төмөр замын төслийн БНХАУ талын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болох бетон зуурмагийн үйлдвэр, дайрга хадгалах агуулах, оффис, лабораторийн барилга байгууламж, дам нуруу бэлтгэх талбайн ажлыг бүрэн хийж дуусчээ.

Монголын талын төмөр замын бүтээн байгуулалтын төслийн 8 багц ажлаас төмөр замын дээд, доод бүтцийн ажлыг өвлийн сул зогсолтын хамгаалалтыг хийн түр зогссож, урт гүүрийн барилгын шон суурь байгуулах ажил 45.28 хувьтай хэрэгжиж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд 131 инженер-техникийн ажилтан, 80 машинтай ажилладаг. Мөн ажилчдын кемп байгуулах, оффисын барилга, хаалттай бүсийн торон хашаа угсрах, бетон зуурмагийн үйлдвэрүүд барих ажил дууссан. Пүүний барилга угсралт, арматур бэлтгэх талбайн ажлыг дуусгажээ. Одоогоор материал буулгах талбай, агуулахын ажил дуусаагүй байгаа аж.



