Таны харж байгаа энэ онгоц “МиГ-29УБ”-ын ориг хувилбар нь биш, пластик загвар нь. Кино зураач Ц.Түмэнхүү үүнийг 4 сарын хугацаанд ажлын ширээн дээр багтах хэмжээгээр адилхан урлажээ. Тэрбээр кино зургийнхаа хажуугаар хоббигоороо байлдааны техник, зэвсэглэлийг пластикаар дуурайлган бүтээгч аж.
Загвар дууриалган бүтээгчид танк, хуягт техник, нисэх онгоц, автомашин ба бусад гэсэн гурван төрлөөр загвараа урладаг байна. Бүтээлийн овор хэмжээ, чимхлүүр ажлаас хамааран, 7 хоногоос 1 жил зарцуулдаг аж.
Пластик дуураймал загвар зохион бүтээх нь Дэлхийд тэр дундаа Европын орнуудад үндэсний спорт болтлоо хөгжсөн юм. Харин манайд зөвхөн эхэлж байгаа ч залуус өөрөөсөө мөнгө харамлалгүй эх загварыг нь гадаадаас захиалан авчруулж хийдэг юм байна.

