horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ц.Даваадорж: Төр мөнгө хэвлэх гэж байгаагаа хэзээ ч зарладаггүй

post-img

2026 он гармагц Монгол Улсын гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Түүхэнд байгаагүй ийм их хэмжээний валютын нөөц манай улсын эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх боломжтой талаар эдийн засагч Ц.Даваадоржтой ярилцлаа.

-Монгол Улсын валютын нөөц түүхэнд байгаагүй өндөр гарлаа. 7 тэрбум ам.долларын нөөц манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Гадаад валютын нөөц их байх нь Монгол шиг импортын бараа бүтээгдэхүүний хамааралтай улс оронд хэрэгтэй. Гэхдээ бид юу зарж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй. Зарж байгаа зүйл нь зөвхөн уул уурхайн түүхий эд. Уул уурхайн түүхий эдийн үнэ Дэлхийн зах зээлд өндөр байвал манайд орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ. Харамсалтай нь бид түүхий эдээ зарж оруулж ирсэн валютаа эргүүлээд импортын бүтээгдэхүүн болгоод л зарцуулчихдаг. Шинэ жил өнгөрөөд л Цагаан сарын бэлтгэл эхэлнэ. Сар шинийн баяр бол монголчуудын импортын барааны хуралдан авалт дээд цэгтээ хүрдэг цаг үе. Тэгэхээр валютын гадагшаа чиглэх урсгал их хэмжээгээр нэмэгдэх энэ үед валютын нөөц өндөр байна гэдэг мэдээлэл гарч байгаа нь эдийн засгийг баталгаатай болгож харагдуулж байгаагаас хэтрэхгүй л болов уу.

-2026 оны 1 сарын 1-нээс багш, эмч нарын цалин нэмэгдэж байна. Тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг нөхөн өвлүүлэх тогтолцоо хэрэгжиж эхэлнэ гээд 2026 оноос төсвийн зардал улам нэмэгдэж байгаа. Ингээд бодохоор эдийн засаг улам хүндрэх болов уу гэдэг болгоомжлол төрөөд байх юм?

-Эдийн засагч хүний зүгээс хэлэхэд таны сая дурдсан бүх шалтгаан эдийн засгийн эрсдэлийг улам нэмж байгаа. Орлогоо бүрэн олох баталгаагүйгээр улсын төсвөө баталчихсан. Төсвийн орлого тасалдах эрсдэл өндөр байгаа энэ үед төрөөс гаргах мөнгөний зардлыг өндөр дүнгээр нэмсэн явдал бол төгрөгийн ханшийг унагах нөлөөтэй. Доллартой харьцах төгрөгийн ханш суларна л гэсэн үг. Магадгүй төгрөгийн ханшийн сулралаас сэргийлж, валютын нөөц өндөр байгаа гэсэн мэдээлэл тарааж байхыг үгүйсгэх аргагүй. Долларын ханш өөрчлөгдөх буюу өсөх магадлал бага шүү гэдэг мэссэжийг олон нийтэд өгч, долларын эрэлтийг бууруулах оролдлого хийж байж болох.

Нэгэнт нөөц байгаа болохоор доллар худалдан аваад байх шаардлага байхгүй хэмээн тайвшрах бололцоотой. Нөгөөтэйгүүр зохиомол эрэлтийг бууруулах бодлого байхыг үгүйсгэх аргагүй.

Нэг үгээр бол хиймэл эрэлт үүсгэхгүй гэсэн үг шүү дээ. Ер нь хэрэглэгч хомсдол үүсэх сургаар нөөцлөх сэтгэхүйтэй байдаг. Бензин дээр жишээ авахад хэрэглэгчид өөрсдөд нь шатахуун нөөцлөх шаардлага байгаагүй ч хомсдоод ирмэгц нөөцлөх гээд шуураад эхэлдэг. Хэрэв доллар өснө гэсэн сураг гарчихвал доллар авч хадгалах хандлага нэмэгдээд л ирнэ. Сая сүүлд Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд нийлсэн 1,8 сая иргэнд баялгийн хувь хишиг тараана гэсэн мэдээлэл цацсанаас болж юмны үнэ өсөөд эхлэх жишээтэй. Тэр тусмаа Сар шинийн баяр дөхөж байхад бэлэн мөнгө тараах тухай яриа гаргасан нь өөрөө алдаа боллоо гэж хувь эдийн засагчийн зүгээс харсан.

-УИХ-аас эдийн засгийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөө хэрэгжүүлэх талаар ярьж байсан. Тэгэхээр валютын нөөц өндөр байгаа гэдэг нь эдийн засгийг бүр дордуулчихгүйн тулд зарлаж буй арга хэмжээ байж болох нь ээ?

-УИХ уг нь эдийн засгийг эрчимжүүлэхийн төлөө ажиллах байгууллага биш. Гэхдээ засгийн газартаа чиглэл өгч байгаа байх. Эдийн засаг эвгүй болсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа учраас эрчимжүүлэх 300 хоногийн ажил төлөвлөсөн байж таарна. Гэхдээ төрийн оролцоо бага байх тусмаа эдийн засагт ээлтэй. Нэгэн суутны хэлснээр төрийн эдийн засгийг дэмжих хамгийн том алхам бол эдийн засагт төр огт оролцохгүй байх явдал гэдэг. Гэтэл Монголын төр эдийн засагт нэвт шувт оролцоотой байна. Цаашид ч оролцсоор ч байх нь.

-Цалин тэтгэвэр оны эхнээс нэмэгдээд эхэлж байна. Энэ нь үнийн өсөлт, савлагаа үүсгэх болов уу?

-Зөвхөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардагдаж байгаа. Багш, эмч нарын цалинг нэмэх асуудал  улсын төсөвт бас л  шууд хамааралтай. Төсөв тэлж байгаагийн хэрээр татвар нэмэгдэж таарна. Хэрэв татвар нэмэхгүй бол мөнгө хэвлэнэ л гэсэн үг. Төр засгаас мөнгө хэвлэж байгаа бол тэрийгээ мэдээж зарлахгүй. Хэзээ ч зарлахгүй.

Тэгэхээр гадаад валютын нөөц нэмэгдэж байна гэдэг мэдээлэл цаагуураа мөнгө хэвлэх ажлынхаа халхавч болгож гаргаж буй мэдээлэл ч байхыг үгүйсгэх аргагүй.

Монгол улс үнэхээр зах зээлийн эдийн засагтай улс орон мөн үү гэдэг асуултыг олон хүн асуудаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр улсын төсвөө бүрдүүлж байгаа улсыг зах зээлийн эдийн засагтай улс гэж нэрлэхэд хэцүү шүү. Шийдвэрийг засгийн газар нь гаргаж, бусад нь дагаж байна. Төрөөс зах зээлийг дэмжиж байна гээд такси оруулж ирнэ гэдэг бодитой дэмжлэг биш биз дээ.

-Оны сүүлээр Монгол улсаас гадагшаа зарж борлуулдаг гол түүхий эдүүдийн үнэ ханш ямархуу байсан бэ?

-Нүүрсний үнэ уналттай байгаа. Харин зэсийн үнэ, алтны ханшийн өсөлтөөр алдагдлаа жоохон нөхөх бололцоо бүрдсэн. Уг нь газрын ховор элементээ борлуулбал эрэлт нь их, үнэ нь өндөр байна. Гэхдээ олон хүчин зүйлсээс шалтгаалж бид үүнийгээ борлуулж чадахгүй байгаа. Ядахнаа алт зэсээ олигтойхон борлуулчихдаг л болмоор байгаа юм. Гэвч төр оролцохгүй ажил байхгүй учраас зах зээлийн зарчмаараа явагдаж чадахгүй байна.

-Сүүлд засгийн газраас төрийн өмчит компаниудын тодорхой хувийг олон нийтэд нээлттэй хувьчилна гэсэн. Энэ эдийн засагт дэмжлэг болж чадах болов уу?

-Уг нь 100 хувь хувьчлах байсан бол ахиц авчирч магадгүй юм. Гэхдээ 10 хүртэлх хувийг хувьчлахаар төдийлөн өөрчлөлт гарахгүй л болов уу. Өмчлөх обьектуудаас хамгийн өндөр хувьтай нь л 51 хувь нь төрд үлдэж үлдсэн хувийг хувьчлах юм билээ. 51 хувьд эрх мэдэл үлдэнэ шүү дээ. Ялгаа байхгүй удирдлагыг 51 хувь эзэмшигч томилдог зарчмаар төрийн төлөөний хүн л тухайн байгууллагыг удирдана гэсэн үг. Энэ бол чихэн дээр цэцэг ургуулахтай л адилхан. Огт өөрчлөлт биш. Төрийн өмчийн удирдлага төрдөө л үлдэнэ. Үлдсэн жоохон хувьд хувийн хэвшил ороод өөрчлөлт ахиц гарна гэж найдах хэрэггүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

0/1000