Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээг НЭМҮТ-өөс ирүүллээ. Тодруулбал, 2025.12.23-ны өдрөөс 2026.01.05-ний өдрийн байдлаар угаарын хийн хордлогын улмаас 119 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна.
Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл, Баян-Өлгий аймаг, Төв аймаг, СХД, БГД, БЗД, ХУД, СБД, ЧД, Налайх дүүрэгт тус тус бүртгэгджээ. Харин хордлого авсан хүмүүсийг биеийн байдлаар авч үзвэл,
- Хүндэвтэр 35 хувь,
- Дунд 49 хувь,
- Хөнгөн 16 хувь байна.
Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж, хур тунадастай өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.



