horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

”Сэлэнгэ бодонс”, “Хасын хүлгүүд” баг эвлэрчээ

post-img

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл, ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн менежер нар өнөөдөр (2026.01.05) “Сэлэнгэ бодонс”, “Хасын хүлгүүд” багийн багийн удирдлага, дасгалжуулагч болон тамирчидтай цаг үеийн асуудлаар тусгайлан дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд 2 баг үл ойлголцлоо арилгаж, ирээдүйд гарч болзошгүй эрсдэл, түүнийг дагах үр дүнгийн талаар нэг ойлголцолд хүрсэн байна.

“Хасын хүлгүүд” баг 22 дахь жилдээ Монголын сагсан бөмбөгийн дээд лигт үйл ажиллагаа явуулж байгаа аж. Уг уулзалтын талаар уг баг “Үндэсний дээд лигээс гаргасан аливаа шийдвэрийг хүндэтгэн үзэх ба бид цаашид өөрсдийн урдаа тавьсан зорилгын төлөө өдөр бүр, тоглолт бүртээ анхаарал хандуулж, дараа дараагийн тоглолтод илүү хүчтэй орох болно.

Нийт Монголын сагсан бөмбөг сонирхогч та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд 2 багийн өмнөөс хүлцэл өчиж, цаашид хоёр багийн тамирчдын сэтгэл зүй, эрүүл мэндийг анхааран аливаа сөрөг пост, коммент, мессеж хэн нэгнийг буруутгасан эсвэл зөвтгөсөн зүйлс битгий хийгээсэй гэж уриалж байна” гэв.

0/1000