horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлжээ

post-img

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг “Ёс зүйн зөрчил гаргасан” гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин тэрбээр ирэх лхагва гарагт мэдээлэл хийж, өөрийг нь ажлаас халсан шийдвэрийн эсрэг шүүхэд хандана хэмээн мэдэгдээд байгаа юм. Түүнийг 2024 оны наймдугаар сард дээрх албан тушаалд эргүүлэн томилж байсан түүхтэй.

О.Сийлэгмаа нь Боловсролын сайд П.Наранбаярыг “БЗС-гийн тэтгэлгээр суралцагчдын тоог 13-аар хэтрүүлсэн нь зээлийн сангийн журам зөрчсөн” гэдэг шалтгаанаар албан бичиг хүргүүлсэн байна. Польш, Куба, Франц, Их британид суралцаж буй 41 сурагч эрэлттэй болон тэргүүлэх бус чиглэлээр суралцалж буй нь зээлийн сангийн журмыг зөрчсөн гэж үндэслэл болно тайлбарласан байдаг.

0/1000