horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүгч нар тангараг өргөв

post-img

Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томилсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 193 дугаар зарлигаар нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон Пүрэвсүрэнгийн Тулга, Баттөмөрийн Болормаа, Ганбаатарын Баттуяа нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өчигдөр (2026.01.05) “Шүүгчийн тангараг” өргөлөө. Шүүгчид Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын хууль, шударга ёсыг чандлан сахиж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалж, шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэхээ тангараглав.

0/1000