horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хурдан тэмээнүүд тодорлоо

post-img

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ, ЗДТГ, “Ижий говийн тэмээн сүрэг” тэмээчдийн холбоо хамтран, 1 дүгээр сарын 3-нд тэмээний уралдаан зохион байгуулав. Уг уралдаанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 20 гаруй сумын тэмээчид оролцлоо. Уяачид хурдан тайлаг, тором уралдуулж, шилмэл буур, ингэ шалгаруулжээ.

Хурдан атны уралдаан, 42 ат:

  1. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Т.Өсөхбаярын туг шар,
  2. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Х.Оргил-Эрдэнийн халтар ат
  3. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Л.Мөнгөнцогтын хүрэн
  4. Өмнөговь аймгийн Манлай сумын тэмээчин Д.Алтанхундагын хар ат
  5. Өмнөговь аймгийн уяач Б.Хашхүүгийн улаан ат   

Хурдан тайлагны уралдаан, 40 тайлаг:

1.Дорноговь, Сайхандулаан-Б.Ганмандалын хар

2. Өмнөговь, Ноён сум-Б.Нармандахы улаан

3. Өмнөговь, Баян-Овоо, Ш.Мөнхтүвшингийн шар

4. Дорноговь, Мандах сум, Шинэбаярын гал шар

5. Өмнөговь-Цогт-Овоо сум, Н.Отгондэлгэрийн баавар шар

Хурдан торомны уралдаан, 55 тором:

  1. Өмнөговь, Баян-Овоо сум, Бат-Оршихын шар
  2. Өмнөговь, Баян-Овоо сум, Хадбаатарын шар
  3. Өмнөговь, Цогт-Овоо сум, Мөнгөнцогтын улаан
  4. Өмнөговь, Мандал-Овоо сум, Эрдэнэбулганы улаан
  5. Дорноговь, Эрдэнэ сум, Баттөрын улаан тором
0/1000