Япон улсад суралцах мэдээллийн яармаг 4-р сард болно. Өмнө нь жилд нэг удаа болдог байсан дээрх арга хэмжээ хавар намарт буюу жилд 2 удаа зохион байгуулагддаг болоод байгаа юм. Сүүлийн жилүүдэд Японд суралцах сонирхолтой Монгол хүүхдүүдийн англи хэлний түвшин эрс сайжирсан байна.
Өнгөрсөн оны 10-р сард Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2025” зохион байгуулагдах үеэр Японы 6 их сургууль танхимаар, 3 их сургууль материалаар тус тус оролцсон байдаг.
“Японд суралцах тухай мэдээлийн яармагийн үеэр Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга, Япон хэлний түвшин тогтоох шалгалт болон Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалтын танилцуулга, математикийн шалгалтад хэрхэн бэлдэх вэ семинар хичээл, Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, мэдээллийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан зэрэг зорьж ирсэн оюутан залуусдаа цогц мэдээлэл өгдөгөөрөө онцлогтой.
Түүнчлэн Японы ахлах сургуулиудын мэдээллийн яармагийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулах болжээ.


