horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Олимпын аварга Машү Бейка өсвөрийн жүдочдод туршлагаа хуваалцана

post-img

“Эрдмийн эхлэл” ЕБС-ийн спорт зааланд “Рио-2016” олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка, дархан аварга Н.Батсуурь нар өнөөдрөөс эхлэн Увс аймгийн жүдогоор хичээллэж буй хүүхэд багачуудад сургалт явуулж буй. Тус сургалт 7 хоног үргэлжлэх юм.

Японы жүдоч Машү Бейка дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд иржээ. Тэр Монголын жүдо бөхийн холбоотой хамтран, уг сургалтын үеэр олимп, Дэлхийн дэвжээнээс хуримтлуулсан үнэтэй туршлага, техник, барилдах ухаанаасаа монгол хүүхдүүдтэй хуваалцан, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах аж.

Олимпын аварга Машү Бейка, дархан аварга Н.Батсуурь нарын удирдан зохион байгуулж байгаа тус сургалт, бэлтгэлд Улаангом сумын сургуулиуд, 10- аад сумын 100 гаруй өсвөрийн тамирчин хамрагдаж байна.

0/1000