Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагддаг.
Даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо 13.5 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Тухайн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх мөнгөн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг тул даатгуулагч 792’ 000 төгрөгөөс 13.5 хувиар тооцон төлөх юм.
Тэгэхээр 2026 онд сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид өнгөрсөн оны мөн адил 106 мянга 920 төгрөг төлөх нь.



