Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45072 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 2142 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1426 хэрэг шинээр нээж, 58 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 15, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 16, Авлигын 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2 бүртгэгджээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгБэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн 2 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
- 2026/01/06
- •
- 46 цаг 51 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
