horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“Lexus 600 club” нэртэй групп үүсгэсэн 2 иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

post-img

Гар утас ашиглан бусдыг залилах зорилгоор “pokerrrr 2” программд “lexus 600 club” гэсэн нэртэй групп үүсгэсэн иргэн Б.Б, Ж.О нарын хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Уг хэрэгт холбогдсон иргэн Б.Б, Ж.О нарыг үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог тоглоом зохион байгуулж, тоглоомын мэдээлэл агуулсан зарыг бусдад түгээж, дансаа ашиглуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

0/1000