horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Явуулын сайд нар яам нүүлгэж нааддаг боллоо

post-img

Яасан ч салхи шиг төр, засаг юм. Ямар ч бодлогогүй, залгамжгүй улс юм. Ярьдаг ам нь уран үгсээр дүүрэн, боддог тархи нь усан хавангаар дүүрэн улстөрчидтэй юм бэ дээ. Төрийн байгууллагуудын төвлөрлийг сааруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжих тухай бишгүй ярьсан Засгийн газар ганц яам хотоос гаргаж, Дарханд аваачсан. Одоо түүнийгээ буцаагаад Улаанбаатарт авчрах тухай яриа гарч эхэллээ.

Төрийн өмчийн их сургуулиудыг хотоос гаргах санаачилга 2003 онд гарсан ч 23 жил өнгөрч байхад ганцыг ч нүүлгэж чадаагүй байна. Яамдыг хотоос гаргах тухай бас л олон жил ярьсаар арайхийж ганцыг гаргасан ч буцаах гэнэ. БОУАӨЯ-ыг 2022 онд Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, 2023 онд нүүлгэсэн ч 2025.08.08-нд буцаагаад хуучин бууринд нь авчирсан. Хот дотроо, жирэмсэн эмэгтэйн шээх газарт хийсэн энэ нүүдэл нь түгжрэлийг багасгах зорилготой байсан ч байнд ч үгүй, банзанд ч үгүй болсон доо, зайлуул. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын энэ эргүүтсэн төлөгнийх шиг шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар давтах гээд л байх шиг.

ХХААХҮЯ-ыг хотоос гаргах саналыг УИХ 2024.08.23-нд дэмжиж, 2024.09.11-нд Засгийн газар Дархан руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг төвийн бүс гэж зарлан, Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгохоор ЗГ төлөвлөв. Түүний дагуу ХХААХҮЯ-ыг Ж.Энхбаяр сайд Дархан луу нүүлгэж, Засгийн газар 2.4 тэрбум төгрөг гаргаж өгсөн дөг.

Төрийн яам гэдэг чинь явуулын сайд нарын нүүлгэж тоглодог айл биш

Хэрвээ энэ яамыг нүүлгэсэн нь буруу гэвэл, буцаагаад хотод авчрах юм бол нүүлгэхийг дэмжсэн УИХ-ын гишүүд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүдээр тэр зардлыг буцаан төлүүлэх хэрэгтэй. Тэр үеийн УИХ-ын гишүүдийн зөндөө нь одоогийн парламентад байж л байна. Сайд нар нь ч тэр чигээрээ шахам байж л байгаа. Тухайн үеийн УИХ-ын дарга, одоогийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар үүнд хамгийн гол хариуцлага үүрэх болно. Төрөөс төрсөн энэ тэрбумтнуудаар яамыг хот дамнуулан нүүлгэж тоглосных нь төлбөрийг төлүүлэх ёстой. Яам байгуулж тоглодог байсан сайд нар одоо яам нүүлгэж нааддаг болж байна.

Наанадаж Улаанбаатарын утааг шингэлэх, замын түгжрэлийг багасгах зорилго тавьж, цаанадаж төвийн бүсэд салбарын яамыг нь ойртуулан, бодлогоо газар дээр нь барих, шийдвэрээ шуурхай хэрэгжүүлэх зорилго тээн, ХХААХҮЯ-ыг нүүлгэсэн байж таарна. Тус яамны 121 ажилтны 52 нь Дархан руу нүүжээ. Тэднийг орон байртай болгохын тулд улсын төсвөөс 3.1 тэрбум төгрөг гарган, орон сууцны зээлийн урьдчилгаанд нь өгч, 3%-ийн хүүтэй зээлээр Шинэ Дарханд байранд оруулсан байна. Улсын төсвөөс орон сууцны урьдчилгааг нь төлж, хаана ч байхгүй маш бага хүүтэй ийм зээлээр байр өгөөд, ажлын байрыг нь хэвээр нь хадгална гэвэл Улаанбаатараас нүүх хүн бишгүй олдоно. Бас болоогүй, орон нутгийн нэмэгдэл гээд цалин дээрээ нэмж мөнгө авч байгаа.

Буцаагаад яамаа нийслэл рүү нүүлгэвэл энэ хүмүүсээсээ байраа хураан авч, 3.1 тэрбум төгрөгийн урьдчилгааг улсын төсөвт буцаан төлүүлж, 3%-ийн хүүтэй зээлийг нь цуцлах ёстой. Тэр хүмүүс гомдолтой бол УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараасаа хохирлоо нэхэмжилнэ биз.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын энэ эргүүтсэн төлөгнийх шиг шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар давтах гээд л байх шиг

Харин энэ яамыг нүүлгэсэн нь зөв гэвэл, буцаагаад хотод авчрахгүй гэвэл төрийн яамыг нүүлгэж тоглох гэсэн М.Бадамсүрэндээ хариуцлага тооцох учиртай. Яам байх л байх. Сайд харин ирж л байдаг, явж л байдаг. Ж.Энхбаяр нь ирэхээр Дархан луу нүүлгээд, М.Бадамсүрэн нь ирээд буцааж нүүлгэдэг байж болохгүй. Дараагийн сайд нь нутаг руугаа нүүлгэх үү. Фермийнхээ дэргэд аваачих уу?

Төрийн яам гэдэг чинь явуулын сайд нарын нүүлгэж тоглодог айл биш. Ийм элгийн асуудалтай зууралдаж, эргэж буцаж байхаар “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт төрийн өмчит байгууллагуудынхаа оффисыг Улаанбаатараас нүүлгэх хэрэгтэй л дээ. Өмнөговийн Цогтцэцийд уурхайтай “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК , Орхон аймагт уурхай, үйлдвэр нь хамт байдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Улаанбаатарт байрлах ямар хэрэгтэй юм бэ? ХХААХҮЯ-ны нүүлгүй үлдсэн 30%-ийг 2026 онд Дархан руу нүүлгэх ажлаа яаравчилж, ХААИС-ийн төв сургуулийг намар гэхэд Дарханд хичээллүүлсэн нь өлзийтэй байлгүй дээ. Дархан бол голоод байх газар биш шүү.

0/1000
Эмби

Энэ Бадамсүрэн гэж хөдөөний оркийг сайдаар томилдог дэмий байсан юм. Арай гэж хөдөөнөөс хот руу ирсэн чинь буцаагаад хөдөө явууллаа гээд боож үхлээ.

З

Буруу шийдвэл зардлыг нь гаргахдаа шийдвэр гаргасан хүмүүс хариуцах нь зөв