Монгол Улсын консерватор 2026-2027 оны хичээлийн жилд элсэх сурагчдаа бүртгэж байна. Ерөнхий боловсролын I, VI, VIII ангийн сурагчдыг 2026 оны 1-р сарын 1-11-ний хооронд цахимаар бүртгэж байна. Бүртгүүлэхдээ https://www.conservatory.edu.mn вэб хуудас руу орж, “Элсэлт” цэсний “Мэргэжлийн боловсрол ЕБС” дэд цэс рүү орж, анги тус бүрээр бүртгүүлнэ.
Бүртгүүлсэн сурагчдаас 1-р сарын 12-17-ны 09:00 – 17:00 цагт сургуулийн II байранд шалгалт авах юм байна.
Элсэлтийн шалгалтад цахимаар бүртгүүлэх, шалгалтын товын дагуу шалгуулахаар ирэхэд анхаарах зүйлс:
1. Хүүхдийн нас, анги тохирч байгаа эсэхийг нягтлах
2. Шалгалтын товыг www.conservatory.edu.mn вэб сайт, Монгол Улсын Консерватори,Mongolian State Conservatory пэйж хуудсаар мэдээлнэ.
3. Элсэлтийн шалгалтын төлбөрийг / 50000₮/ Монгол Улсын Консерваторын Төрийн сангийн 740090 100900015418 тоот дансанд тушааж, гүйлгээний утга дээр хүүхдийн овог нэр, регистрийн дугаар, мэргэжлийг бичнэ.
4. Цахимаар бүртгүүлэхдээ 1-ээс дээш мэргэжлээр шалгалт өгөх бол мэргэжил тус бүрээр шалгалтын төлбөр төлж, баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.
Шалгуулахаар ирэхдээ:
– 1-р ангид бүртгүүлсэн хүүхдүүд төрсний гэрчилгээ /эх хувь/, төлбөр төлсөн баримтыг бэлнээр /зургаар байж болно/ ;
Жич: “Имонголиа”-гаас лавлагаа авсан бол хэвлэж авч ирээрэй.
– 5, 7-р ангийн хүүхдүүд хувийн хэрэг /эх хувь болон зургаар/, төлбөр төлсөн баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.
Холбогдох утас: +976 88015056

