Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Ой тэмдэглэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Их Монгол Улсын 820 жилийн ой/
- “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам/
- Бусад асуудал*
Танилцуулах асуудал:
- Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар
- Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаар /“Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын 2025.12.12-ны 114 дүгээр тогтоол/
- Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явцын талаар
- Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар
- Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан талаар
- Бусад асуудал

