horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

4 настай охиныг 30 настай ээжтэй нь хөнөөсөн байж болзошгүй этгээдийг 1 сар цагдан хорилоо

post-img

2026 оны 01 дүгээр сарын 04-нд 30 настай эмэгтэй, 4 настай охинтойгоо хамт бусдын гарт амиа алдсан. Тэднийг хөнөөсөн хэрэгт холбогдсон сэжигтэн М.Б-г цагдаа нар 2026.01.04-ний 23:10 цагт баривчилж, цагдан хорьсон. Учир нь талийгаач нарын хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд уг сэжигтний ул мөр илэрсэн аж.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу түүнийг баривчилж, цагдан хорьсон цагдаагийн байгууллагын шийдвэрийг 1 дүгээр сарын 5-нд хянажээ. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа…” гэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан, прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцлоо.

0/1000