Хэнтий аймгийн Хэрлэн суманд өнгөрөгч 12-р сарын 02-нд ахуйн гал түймэр гарч, 17 настай хүү 11 настай дүүгээ аварч цонхоор гарган, өөрөө амиа алдсан юм. Ахынхаа ачаар амьд үлдсэн Б.Амин-Эрдэнэ охиныг Улаанбаатар хотод авчирч, Түлэнхийн төвд эмчилж байгаа аж. Түүнд арьс нөхөх хагалгаа хийгээд, бүрэн дуусжээ. Охины биеийн байдал сайжирч, босож алхдаг болсон талаар “Өндөрхаан” телевиз мэдээллээ. Цаашид түүнд сэргээн засах эмчилгээ хийх юм байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Т. АлтанзагасГалд өртсөн Б.Амин-Эрдэнэ охины арьс нөхөх хагалгаа дуусаж, алхдаг болжээ
- 2026/01/07
- •
- 29 цаг 35 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
