НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025.06.03-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан юм. Уг өдрийг 2026 оноос эхлэн, Дэлхийн 56 улс тэмдэглэнэ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоогоор цэнхэр гараг дээр маань 60.8 сая адуу байдаг аж.
Өнөө жил Дэлхийн адууны өдрөөр 7 дугаар сарын 11-13-нд Монголд 10.000 морьтон цуглах гэж байна. Улаанбаатар хотын Хүйдолоонхудагт болох энэ баяраар морьтон монголчууд адууны соёлоо Дэлхийд гайхуулах гэнэ. Одоогоор энтертайнмент, морин эмчилгээ, засал, соёл, 21 аймгийн өв тээгч гэсэн 5 хүрээ байгуулахаар тогтжээ.
Манай улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг ном “Гиннес”-т бүртгүүлсэн юм.

