horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Талын жавхаа 2026” адууны соёлын өдөрлөг болно

post-img

“Талын жавхаа 2026” адууны соёлын өдөрлөг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 24-нд болно. Уг өдөрлөг өвлийн аялал жуулчлалыг дэмжих, нүүдэлчин ахуй, адуу дагасан соёлыг сурталчлах, монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэх, адууг брэнд болгох зорилготой аж.

Өдөрлөгийн үеэр иргэд адуучин залуусын морь уургалах, бугуйлдахыг таашааж, морь, тэмээ, одой морь унах, морин чаргаар гулгах, монгол банхар, тайга нохой үзэх, үндэсний худалдаа үйлчилгээний хэсгээр зочлох, үзэгчдийн дундах тэмцээнд оролцох, хээрийн цай амтлах боломжтой.

Өдөрлөгийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын адуучдын холбоо, “Тэнгэрийн нүүдэлчин” төсөл, Хушхан брэнд зохион байгуулна.

0/1000