horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөшөөтийн уурхайд жолооч, тээвэрчид жагсаал зохион байгуулжээ

post-img

Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, нүүрс тээврийн компани, жолооч нарын төлөөлөл 2026.01.05-нд Ховд аймгийн удирдлагуудтай уулзжээ. Хөшөөтийн уурхайн нүүрс ачих талбайд саяхан жолооч, тээвэрчид тайван жагсаал зохион байгуулж, уурхай хариуцсан захиралд нэгдсэн тээврийн хөлсийг бууруулахгүй байх болон бусад асуудлаар шаардлага хүргүүлсэн байна.

Гэвч тус шаардлагад “МоЭнКо” ХХК хариу ирүүлээгүй аж. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн, нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Үүсээд байгаа нөхцөл байдалд дэмжлэг хүсэж тээвэрчид Ховд аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уг уулзалтын үеэр тээвэрчид тулгамдсан асуудлуудаа танилцуулж, дэмжлэг хүсэв.

Нүүрс тээвэрлэх хөлсийг нэмж, өмнө нь мөрдөж байсан 0.074 ам.долларт хүргэх, “МоЭнКо” ХХК, тээврийн компани хоорондын 2026 онд байгуулах нүүрс тээврийн гэрээний нөхцөлийг өмнөх гэрээний нөхцөлөөс дордуулахгүйгээр яаралтай байгуулахыг тээвэрчид хүсэж буй аж. Ховд аймгийн удирдлагууд тээвэрчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Хамтарсан уулзалтыг дахин зохион байгуулж, нэгдсэн шийдэлд хүрэхээр болжээ.

“МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас Хятад руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг 26 компанийн 1200 гаруй жолооч гүйцэтгэж байна.

0/1000