horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Холимог тулаанчид Азийн аваргыг зорилоо

post-img

Холимог тулааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 1 дүгээр сарын 8-11-нд БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод зохион байгуулна. Тэмцээнд Азийн 30 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Азийн холимог тулааны холбоо (AMMA)-оос зохион байгуулж буй энэ тэмцээнээр “Аичи Нагоя 2026” Азийн зуны спортын XX дугаар наадам, “Рияд 2026” “Азийн танхимын тулааны спортын VI наадамд оролцох эрх олгохоороо онцлогтой.

Монгол Улсыг төлөөлөн Азийн дэвжээнд нийт 14 тамирчин гарах аж. Баг тамирчдыг ахлан Монголын холимог тулааны холбооны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар ажиллах юм. 2024 онд Камбож улсад явагдсан Азийн аваргын тэмцээнээс Монголын холимог тулаанчид 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн. Хасах 96 кг-д өрсөлдсөн Э.Мөнгөншагай Азийн аваргын дэвжээнд эх орныхоо Төрийн дууллыг эгшиглүүлсэн бол Б.Алтанчимэг -60 кг-д хүрэл медаль хүртэж байв.

0/1000