horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе” төсөл хэрэгжиж байна

post-img

Өнөөдөр хүүхэд бүр аюулгүй орчинд, айдасгүй өсөж торних эрхтэй. Гэвч бодит байдал дээр олон хүүхэд бие махбодын, сэтгэл зүйн болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртсөөр байна. Хүчирхийлэл нь зөвхөн тухайн мөчид өвдөлт учруулаад зогсохгүй, хүүхдийн ирээдүй, итгэл үнэмшил, нийгэмд эзлэх байр суурийг бүхэлд нь өөрчилдөг ноцтой асуудал юм.

Хүүхдийн хүчирхийллийг зогсооход хууль, төрийн бодлого чухал боловч нийгмийн оролцоо, иргэн бүрийн дэмжлэг хамгийн хүчтэй нөлөөг үзүүлдэг. Яг энэ оролцооны нэг хэлбэр нь хандив юм.

“Лантуун дохио ТББ нь Fundea платформтой хамтран “Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе” нэртэй, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд нийт 50 сая төгрөгийн хандивын аян зохион байгуулж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд аюулгүй, хамгаалалттай орчин бүрдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, эрхийг хамгаалах бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Нэг хүүхдэд аюулгүй орчинд байх боломж,

Нэг гэр бүлд зөвлөгөө, дэмжлэг,

Нэг нийгэмд итгэл, хариуцлагыг бий болгоно.

Хандивт нэгдэх холбоос: Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе  Fundea

Ихэнх хүчирхийлэл чимээгүй орчинд, анзаарагдахгүйгээр үргэлжилдэг. Харин таны хандив тэр чимээгүй байдлыг эвдэж, хүүхдийн дуу хоолойг сонсогдох болгодог. Нэг хүүхдийг хамгаалж чадвал, тэр хүүхэд айдсаар биш итгэлээр ирээдүйгээ бүтээнэ. Итгэлтэй хүүхэд эрүүл нийгмийн үндэс болдог. Таны өгсөн хандив бол зүгээр нэг мөнгөн дүн биш. Энэ нь:

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө,

Аюулд байгаа хүүхдийг хамгаалах яаралтай тусламж, түр байр,

Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, зөвлөмж,

Хүүхдэд өөрийгөө хамгаалах мэдлэг олгох урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодит боломж юм.

Бидний хэрэгжүүлж буй төсөлд GS25 ая тухтай дэлгүүрийн 280 салбар дэлгүүр хандивын аянд нэгдсэн юм. Мөн Kью Инно” ХХК нь өөрийн хөгжүүлсэн системээр дамжуулан үйлчилгээ үзүүлж, одоогоор 650 гаруй бизнесийн байгууллагатай тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлэн хандивт нэгдэн ажиллаж байна.

0/1000