Монгол Улсад 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 136 улсын 34272 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.
- АНУ-ын 1124,
- БНСУ-ын 1693,
- БНЭУ-ын 2278,
- ОХУ-ын 3001,
- БНХАУ-ын 19952 иргэн,
- бусад улсын 6224 иргэн байгаа юм.
Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0.9 хувийг эзэлж байгаа. Үүнээс хамгийн их БНХАУ-ын иргэд 0.56 хувь, ОХУ-ын иргэд 0.09 хувь, БНЭУ-ын 0.06, БНСУ-ын иргэд 0.04 хувь, АНУ-ын иргэд 0.03 хувийг тус тус эзэлж байна.
Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдийг оршин сууж буй зорилгоор авч үзвэл, албан зорилгоор 560, хөдөлмөр эрхлэх 17168, суралцах 5213, хөрөнгө оруулах 5329, цагаач 1767, шашны 134, гэр бүлийн 3022, хувийн бусад зорилгоор 1079 гадаадын иргэн байгаа гэх стастистик бий.
Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсжээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

