horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Завханы 24 суманд “Wanderlust” наадамтай

post-img

Тайзны урлагийн олон улсын “Wanderlust” наадмыг Монгол Улсад анх удаа Завхан аймаг зохион байгуулах гэж байна. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, “Асситеж Монгол” үндэсний төв, “Бамбүү” хүүхэд, залуучуудын театр хамтран энэ наадмыг Завхан аймгийн 24 суманд 4-р сарын 14-25-ны хооронд 10 хоног зохион байгуулаар товложээ. Энэ үеэр монгол болон олон улсын 10-12 театрын уран бүтээлийг сум бүрийн соёлын төвд тоглоно.

“Wanderlust” наадам бол Монголын хүүхэд, залуучуудад зориулсан, тайзны урлагийн бүтээлийг тэлэх, хөдөөгийн хүүхдүүдийг тайзны урлагаар соён гэгээрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл аж. Монгол Улсын 1.3 сая хүүхдийн 60 гаруй хувь нь хөдөө амьдардаг. Тэдний олонх нь театрын уран бүтээлийг үзэх боломж хомс. Тиймээс “Асситеж Монгол” үндэсний төв “Wanderlust” төслийг бичжээ.

Олон улсын хүүхэд, залуучуудад зориулсан тайз, театрын урлагийн холбоо (ASSITEJ International) “Бүсийн хамтын ажиллагааны хөтөлбөр” зарладаг. Энэ хөтөлбөрт “Wanderlust” наадмын төсөл шалгарч, санхүүжилт авчээ. “Асситеж Монгол” төв Индонез, Балба улсад хамтрах санал тавьж, Монгол, Индонез, Балба улсад “Wanderlust” наадам хийхээр болсон аж. 2026 онд Монгол Улсаас эхэлж, 2026-2027 онд Индонез, Балбад үргэлжлүүлэх юм байна.

Уг наадмаар Франц, ХБНГУ, Швейцар, Дани, Итали, Индонез, Балба улсын театрын уран бүтээлчид Монголд ирж, “Уур амьсгалын өөрчлөлтөд хүүхдийн театрын оролцоо” сэдвийн дор Азийн 3 улсад чуулах нь.

0/1000