horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Жолооны үнэмлэх гаргаж өгөх нэрийдлээр бусдыг залилж байна

post-img

Цахим орчинд “жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ” гэх зэргээр худал зар мэдээллийг байршуулж, иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх, үнэмлэх олгох журмын дагуу эрх олгогдсон төрийн бус байгууллагын сургалтад хамрагдсанаар жолоодох эрх сэргээгддэг бөгөөд шалгалтад хамрагдахгүйгээр эрх олгох, ангилал нэмэгдүүлэх боломжгүй. Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн худал зар мэдээлэлд итгэж, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, алдахаас урьдчилан сэргийлэхийг санууллаа.Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2025 онд жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой иргэдийг залилсан 21 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

0/1000