Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 12 дугаар багийн Хуучин төв орчимд Буянт голд халиа үүсэж, айлын байшин, малын хашаа усанд автжээ. Энэ тухай дуудлага 1-р сарын 8-ны өдрийн 11:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэгт ирсэн байна. Аврагч, сумын мэргэжлийн ангийнхныг очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин, 9х10 метрийн хэмжээтэй малын хашаа руу голын ус хальж орсон байв. Гол дагуу 25 метр урт, 1 метр өндөр шороон далан босгосон байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Буянт голд халиа үүсэж, айлын байшин, малын хашаа усанд автжээ
- 2026/01/09
- •
- 10 цаг 51 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
