horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Маргааш 2026 оны анхны барилдаантай

post-img

2026 оны анхны барилдаан 1-р сарын 10-нд болно. Жил бүр Сар шинийн баярыг тохиолдуулан “Талх чихэр” ХК “Атар” хэвийн боовны баяр хийдэг. Энэ баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдааныг өнөө жил 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлосон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулжээ. тус барилдааныг 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг 11-ний ням гарагт зохион байгуулахаар Үндэсний бөхийн холбоо шийдвэрлэлээ.

0/1000