horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Орон нутгийн анхны бондыг зах зээлд арилжихаар шийдвэрлэв

post-img

Засгийн газар 2025.08.13-нд 43 дугаар тогтоол гаргаж, Даланзадгадад 50 МВт-хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжих эрхийг Өмнөговь аймгийн Засаг даргад олгосон. Үүний дагуу уг бондыг хөрөнгийн зах зээлд арилжих шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр гаргалаа.

Тус бондыг 2026-2028 онд дотоодын зах зээлд олон нийтэд санал болгох замаар хэсэгчлэн гаргана. 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөг олон нийтээс татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү орон нутгийн анхны бонд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгасан томоохон дэд бүтцийн төслийг бодит ажил болгоход чиглэсэн санхүүгийн чухал алхам болж байгаа юм.

0/1000