horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Онцгой байдлын ерөнхий газарт 310 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хувцас хэрэгслийг өглөө

post-img

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд 310 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр гал түймэр, үер ус, цацраг, химийн ослын үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын аюулгүй байдал дээшилж, гал түймэр унтраах болон эрэн хайх, аврах ажиллагааны тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгслийн хангалт нэмэгдэж байгаа юм. Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай 2005 оноос эхлэн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгах, алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүргэхэд дэмжлэг үзүүлсэн бол 2022 онд Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах хүрээнд туулах чадвар сайтай эмнэлгийн иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

0/1000