horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Сүхбаатар дүүрэг 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй

post-img

2026.01.09-ний 11:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 46 байгууллагын 1338 инженер техникийн албан хаагч, зам талбайн үйлчлэгч, 468 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 118.5 тонн давс, 384.5 тонн бодис, 21 шоо метр дайрга зарцуулан ажиллаж байна.

2026 оны нэгдүгээр сарын 09-нд Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.

0/1000