horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userНандин-Учрал С.

Эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгоно

post-img

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтаар засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.

2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд аймаг, орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр  сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгэжээ.

Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт бага сургууль байгуулжээ. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуульд гал тогооны барилга барьж байна.

Мөн “Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад 18 оюутнаа суралцуулж байгаа аж. Цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөсөн байна.

0/1000