АНУ-ын Цагаачлал, гаалийн албанаас Миннесота мужийн Минниаполис хотод хууль бусаар оршин сууж буй иргэдийг саатуулах ажиллагааны үеэр гарсан харамсалтай үйл явдалтай холбогдуулан, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөж, улмаар тус улсын бусад хотод үргэлжилж болзошгүй байна. Иймд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам сануулга гаргажээ. АНУ-д суугаа монгол иргэдийг олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, хувийн аюулгүй байдлаа ханган, сонор сэрэмжтэй байхыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хүслээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АНУ-д суугаа монголчуудад анхааруулга гаргалаа
- 2026/01/09
- •
- 32 цаг 29 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
