horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Б.Энх-Оргилыг Ховд аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөв

post-img

Ховд аймгийн ИТХ-ын 2025 оны IV тогтоолоор тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “Аваргууд” хөтөлбөр баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд тив, Дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан дараах тамирчдыг шагнаж урамшууллаа. Үүнд:

Мэргэжлийн холимог тулааны тамирчин, Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг Ховд аймгийн “Хүндэт иргэн”-ээр бүртгэж, 20 сая төгрөгөөр шагнав.

  • Б.Энх-Оргилын дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5 сая төгрөг,
  • Чөлөөт бөхийн тамирчин, дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзоригт 15 сая төгрөг,
  • Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуянд 5 сая төгрөг,
  • Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбатад 5 сая төгрөгийн батламж гардуулан, баяр хүргэлээ.
0/1000