horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Жарганатын голд болох байсан эвентийг цуцаллаа

post-img

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд 1-р сарын 17-19-нд зохион байгуулахаар товлосон дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг цуцаллаа. Хаант тэнгэрийн Самгалдай төвөөс зохион байгуулахаар төлөвлөсөн уг үйл ажиллагааг Рэнчинлхүмбэ сумын засаг дарга цуцалсан байна.

Ийм үйл ажиллагаа зохион байгуулах тухайгаа сумын ЗДТГ-т урьдчилан мэдэгдээгүй, хөтөлбөрөө танилцуулаагүй, олон нийтэд мэдээлснийхээ дараа хөтөлбөрөө танилцуулсан хэмээн нутгийн иргэд дургүйцсэн аж. Энэ тухайгаа тус сумын засаг дарга 2025.12.24-нд Самгалдай төвд албан бичгээр мэдэгдсэн байна.

Жарганат голын эхийг Рэнчинлхүмбэ сумын ИТХ 2022.12.16-нд орон нутгийн тусгай хамгаалалтад 15 жилийн хугацаатай авчээ. Энэхүү хамгаалалттай бүсэд Жарганат голын түрүү, Цагаан булагийн түрүү, Дээдцагаан нуурын түрүү, Багатөх нуур, Жархаруун, Цэцэгт нуур, Хар-Усны Цэцэгт нуур, Товогийн түрүү, Онгон уул гэсэн 9 газар багтаж байна. Жарганат гол орчмыг 2025.03.18-нд байгууллагын зайлшгүй хэрэгцээний газар гэсэн зориулалтаар эзэмшүүлж, орон нутгийн хамгаалалтыг хэвээр үлдээжээ.

Маанар гэдэг нь дархад ястны нийтлэг нэр юм. Дархад ястан өөрсдийгөө маанар гэдэг аж. 

Өвлийн аялал хөгжүүлэх зорилготой энэ эвентийн үеэр Жарганатын голд лус тахих, гал тахих, цасан дом засал хийх байв. Жарганат бол өвөл хөлддөггүй, усан доторх ургамал нь мөнх ногооноороо байдаг содон гол.

0/1000