horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тайгаар аялж явсан машинтай аялагчид нууранд цөмөрч оржээ

post-img

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сум, Хатгал тосгон чиглэлийн байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих дотоод гадаадын аялагч иргэдийн цуваа сүүлийн өдрүүдэд эрс ихсэж байна. Аялагчид зам мэдэхгүйгээс нууран дээгүүр явж байгаад цөмөрч орж буй аж.
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн Дээдцагаан нууранд /Рэнчинлхүмбэ сумаас баруун зүгт 20 км, аймгийн төвөөс хойд зүгт 223км-т/ автомашин цөмөрч орсон дуудлага бүртгэгдлээ. Улаан-Уул сумаас Рэнчинлхүмбэ сумын чиглэлд Дээдцагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин ингэж осолджээ. Зорчигчид нь автомашинаасаа эсэн мэнд гарч, сумын төвд очсон байна. Энэ тухай дуудлагыг 1- р сарын 10-ны өдрийн 15:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авч, сумын Мэргэжлийн ангитай хамт уг газарт очиж, 1 цаг 35 минут ажиллаж иргэн Б-ийн  “Great Wall Tank-300” загварын суудлын автомашиныг 17:52 цагт татан гаргаж, тус сумын цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөв.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багт Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нууранд цөмөрч орлоо. Тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 1-р сарын 11-ний өдрийн 18:36 цагт аврагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн И-ийн “Toyota Prius 40” загварын суудлын автомашин нуурын усанд живээгүй, урд 2 дугуй цөмөрч орсон байдалтай байсныг 39 минут ажиллаж татан гаргажээ.

Төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас аялагчдад онцгойлон анхааруулж байна.

0/1000