Х.Хүрэлбат С.Одгэрэл нар Төрийн худалдан авах газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт болон шалгалтад зохих журмын дагуу хамрагдахгүйгээр 200,000 төгрөгийн хахууль өгч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ гаргуулан авчээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Хүрэлбат, С.Одгэрэл нар хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт шүүхэд гаргасан аж. Үүний дагуу прокурор уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026.01.07-нд уг хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Х.Хүрэлбат С.Одгэрэл нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,7 сая төгрөгөөр торгох ял оноолоо.

