horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Маргаашаас эхлээд хүйтний эрч бага зэрэг суларна

post-img

Цаг уур орчны шинжилгээний газраас дараах цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг ирүүллээ. Энэ сарын 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3…-2 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

0/1000