Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр нийт 1673 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 649, гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ. Түүнчлэн,
- Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 98,
- Хүний биед халдах 50,
- Хулгайлах 41,
- Эрүүлжүүлсэн 108,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.



