horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Өнөөдөр халагдаж буй Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн 3 байр, 2 авто зогсоол, 5 газартай

post-img

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр (2026.01.11) Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллахдаа тус суман дахь Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг даалгажээ. Түүнийг Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран өнөөдөр ёсоор болгосон байна.

Очирсүрэнгийн Цэенрэгзэн 2022.07.08-нд Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилогдсон юм. Тэр 2024 онд 65 сая 981 мянган төгрөгийн орлого олсон гэж АТГ-т гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичжээ. Гэр бүлийн орлого нь 211 сая төгрөг юм байна. 1 тэрбум 309 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, 3 хашаа байшин, 2 авто зогсоолтой.

Суудлын жижиг машин, Газ, “Газ 24”, “Toyota Land Cruiser 200” загварын машинтай. Эдгээр машиных нь үнэ 90 сая төгрөг аж.

41 сая төгрөгийн үнэ бүхий 12.000 м2 газар 1, 459 м2 газар 1, 460 м2 газар 1, 700 м2 газар 1. Эдгээр 4 газар бүгд эзэмших эрхийн гэрчилгээтэй юм байна. Тэгвэл өмчлөх эрхийн гэрчилгээтэй 460 м2 газар бас түүнд бий.

О.Цэенрэгзэн үнэт эдлэлүүдээ 30 сая төгрөгөөр үнэлжээ. Банкин дахь хадгаламжиндаа 200 сая төгрөгтэй.

0/1000