Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил төрсөн нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумандаа өнгөрсөн амралтын өдрүүдэд очжээ.
Нутгийнхан нь түүний амжилтыг мялааж халуун хошуут 50 толгой мал, хурдан удмын адуу бэлэглэсэн байна. Мөн Өөлд угсаатны дээл урлаж бэлэглэв. Гавьяатын дээлийг тус сумын уугуул, өв тээгч, үйлчин бүсгүй О.Сурахбаяр урлажээ.
Эх сурвалж: Khovdnews.mn

