Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. ЭнхзаяаМ.Бат-Эрдэнэ: “Би түүхэн кинонд тоглох царайгүй шүү дээ” гэж бодсон
- 2026/01/14

- 41 цаг 55 минутын өмнө

- 6 мин уншина

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” кино 18 нас хүрээгүй хүү өөрийгөө насанд хүрсэн хэмээн худал хэлж, цэрэгт бүртгүүлэн, дайнд явснаар эхэлдэг. Ганц хүүгээ амьд эргэж ирэхийг бэтгэртлээ хүлээсэн эцэгт нь улаан туузтай, хүүд нь хаягласан захиа ирснээр үйл явдал зангилагдана.

Энэ кинонд “Даруулгагүй” хочит Даваагийн дүрийг бүтээж буй залуу жүжигчин М.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж, 2021 онд найзуудынхаа хамт “Халх” продакшныг байгуулан, уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ.

-Тун удахгүй “Задлаагүй захиа” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Сэтгэгдэл хэр байна вэ?

-Сэтгэгдэл их сайхан байна. Хүлээлт ч өндөр байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиолоор хийсэн уран сайхны кино болохоор надад их таалагдсан. Хамт ажиллах баг хамт олноо хараад нэг их айж эмээлгүй, зориглоод энэ бүтээлд орсон.

-Та зохиолоо уншаад, дүрээ хэрхэн төсөөлсөн бэ?

-Зохиолоо уншаад л шууд найруулагч руугаа залган, бодсон зүйлээ хэлж, найруулагчийн бодолтой хэр нийцэж байгаа талаар ярилцсан. Дараа нь зохиолч С.Баатарцогт ахтай уулзаад “Миний бодлоор Даваа гэдэг дүр иймэрхүү хүн шиг санагдаж байна” гээд санаагаа хэлсэн. Тэгэхэд “Өөрийнхөө бодсоноор яваад үз” гэж хэлсэн.

-“Задлаагүй захиа” кинонд насанд хүрээгүй цэргийн дүр бүтээсэн. Мэдээж өмнө нь дайн байлдааны орчин нөхцөлд байж үзээгүй шүү дээ. Сэтгэлзүйн хувьд ямар байсан бэ?

-Надад хэцүү санагдсан. Манай киноноос харвал шөнө байлддаг. Гадаа хүйтэн байхад, хөдөө хээр харанхуй шөнө буу шагайхаар хаана юу байгаа нь харагддаггүй юм билээ.

-Тэгвэл таны дүрийн хамгийн гоё хэсэг аль нь байв?

-Би өөрөө өвөө, аав хоёроосоо нэлээн хол өссөн хүн л дээ. Тийм болохоор кинон дээр миний аавын дүрийг бүтээж байгаа Ц.Лхагва ахтай хамт сценд орох, зураг авах үеэр байнга хамт байсан. Тэр мөчүүд надад хамгийн гоё, дотно санагдсан.

-Олны танил мундаг жүжигчидтэй хамт тоглох хэр байв?

-Миний оролцох зураг авалт дууссан ч би тэндээс яваагүй. Хажуунаас нь хараад, дүр дээрээ яаж ажиллаж байгааг нь ажиглаад, суралцах зүйл ихтэй, үнэхээр сайхан байсан. Дандаа олны танил эрэгтэй жүжигчидтэй хамт ажилласан болохоор надад их туршлага болсон.

Орой зураг авалттай үед нь би түрүүлж амрах газар луугаа очоод, галаа түлж, дулаахан гэр бэлдэж өгнө. Ер нь л бие биенээ их хайрлаж, халамжилдаг, үнэхээр сайхан групп байсан.

–Ардын зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоор яагаад кино хийе гэсэн юм бол. Энэ кинонд ажилласан хүний хувьд та үүнийг юу гэж харав?

-Эцэг хүний хайрыг харуулсан кино ер нь цөөхөн байдаг. Эцэг хүн дотроо үрийнхээ төлөө юу тээж, юу бодож явдгийг харуулсан.

Миний халти сонссоноор бол найруулагчийг энэ зохиолоор кино хийхэд хүргэсэн хоёр хэсэг текст байдаг гэсэн. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн хүүгээ хүлээж байгаа аавын хайрыг өгүүлсэн хэсгийг Б.Батдэлгэр ах уншаад “Энэ зохиолоор кино хийх юм байна” гэж анх сэжүүр авсан гэдэг юм билээ.

-Энэ кинонд мэргэжлийн, олны танил жүжигчдээс гадна жирийн иргэд тоглосон. Нутгийн иргэдээс киноны дүрээ яаж олж авсан юм бол?

-Манай найруулагч Б.Батдэлгэр ахын баримталдаг нэг зарчим бий. Ер нь ямар нэгэн уран бүтээл хийхээр бол заавал орон нутгийн залуу уран бүтээлчийг гаргаж ирж, “Олонд танигдаагүй ийм мундаг жүжигчид байдаг шүү” гэдгийг харуулахыг зорьдог юм билээ. Дорнодоос Батмөнх ах ирж тоглосон. Хамтарч ажиллахад сайхан байсан.

-Дүрээ сонсоод хэр хүлээж авав?

-“Задлаагүй захиа”-г түүхэн кино гэж сонсоод, “Би түүхэн дүрд тоглох царайгүй шүү дээ” гэж бодсон. Би чинь түүхэн гэхээр Чингисийн үеийн баатрын дүр гэж бодоод “Худлаа байх аа” гэж бодсон. Дараа нь ахиад шөнө 11 цаг өнгөрч байхад залгаад, очиж уулзахдаа их айдастай байсан. Найруулагч Б.Батдэлгэр ах уг киноныхоо талаар яриад “Ах нь чиний өмнө Давааг хайж 250 залуутай уулзлаа. Миний хайсан Даваа чи байна. Хамтарч ажиллах уу?” гэсэн. Ингээд л Даваагийн тухай ярилцаад, энэ кинонд ажилласан.

-“Задлаагүй захиа” киноны Даваагийн дүр, таны зан ааш хэр төстэй вэ?

-Даваагийн дүр надаас нэг их холдохгүй дээ. Кинон дээр “Даруулгагүй” Даваа гэх юм юм руу үсчээд орчихсон, 17 настай хүүгийн дүр бий. Насанд хүрээгүй атлаа онгироод л явж байгаа.

-Киноны нээлт ойртох тусам улам их догдолж байгаа байх даа?

-Нэлээн догдолж байна. Байнга л найруулагч Б.Батдэлгэр ах руу мэссэж, чаат бичиж байна. Яаж байна, ах аа? Энэ дээр тэгэх үү, яах уу гээд л манай хэд ч гэсэн киноныхоо шүүсийг шахаад дуусгасан. Удахгүй манай киноны дуу цацагдана. Аавын талаар бас нэг сайхан дуу гарч байгаа. Тэрийг тэсэн ядан хүлээж байна.

-Оюутны ширээнээс амьдралд гарч ирээд, маш олон зүйл туулж байгаа байх?

-Дөнгөж төгсөөд, найзуудаараа нэгнийхээ аав ээжээс мөнгө зээлж, камер аваад, ажил хийж эхэлсэн. Бид хэд анх “Gangbay” хамтлагийн Гангаагийн дууны клипийг хийсэн юм. Үүгээр “Халх” продакшныг хүмүүс мэддэг болж эхэлсэн дээ. Анх бол хэцүү. Мөнгө олдохгүй. 11-үүлээ өдөр клипээ хийгээд, орой зарим нь халтуур, шаг хийдэг. Тэгж байж ажлын байрныхаа түрээсийг өгдөг байлаа. Тэр мартагддаггүй. Одоо бол тийм биш. Түүнээс илүү сайхан байна.

-Та яагаад жүжигчин мэргэжлийг сонгов. Юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Жаахан байхад аав хамгийн их дэмждэг байсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийг жүжигт тоглуулахад намайг их оролцуулдаг. Нагац эгч, аав хоёр хүргэж өгч, авна. Тэгээд л багаасаа “Жүжигчин болно” гэж боддог болсон. Тэр зорилгынхоо дагуу жүжигчин болсон доо.

-Тоглохыг хүсдэг дүр бий юү?

-Намайг зөөлөн харцтай гэдэг. Эсрэг дүрд тоглож үзээгүй. Дандаа л гэгээлэг дүрд тоглосон. Гэхдээ эсрэг дүрд тоглохыг хүсдэг.

-Оюутан байх хугацаандаа кинонд тоглож байв уу?

-Оюутан байхдаа анхны 7-гийн талаар түүхэн кинонд маршил Х.Чойбалсан гуайн залуу насны дүрд тоглосон ч тэр кино гараагүй. Сураггүй алга болсон.

-СУИС-ийн Урлагийн сургуульд сурч байхдаа кинонд тоглоод, олонд жаахан танигдаад ирэхээрээ бие тоох асуудал танай үеийнхэнд хэр байв?

-Манай үеийнхэн дээд, доод күрсийнхэнтэйгээ ах дүүгийн холбоотой, дотно байдаг байсан. Оюутан байхдаа “Халх” продакшнаа байгуулаад, төгсөөд “Цэнхэр дурдан алчуур” кинонд дээд, доод күрсийн ах, дүү нартайгаа тоглож байгаа. Хэрвээ бид хоорондоо ямар нэгэн асуудалтай байсан бол ингэж хамтдаа кинонд оролцохгүй л байх.

-Залуу уран бүтээлчийн хувьд ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?

-Олны анхааралд байхын тулд бус, цөөн ч гэсэн чанартай уран бүтээлд оролцож, хүний сэтгэлд үлдсэн жүжигчин байхыг зорьдог.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

-2026 онд “Халх” продакшнаа, залуусаа олон нийтэд таниулахыг зорьж байгаа.

- Шинэ
- Хандалттай