horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын гүүр тавих ажил өвлийн нөхцөлд үргэлжилж байна

post-img

Гашуунсухайтаас Ганцмод боомт руу хил дамнуулан төмөр зам тавих төслийн 8 багц ажил 2026.01.12-ны байдлаар 9.31 хувьтай хэрэгжиж байна. Дээд, доод бүтцийн ажил 0.47 хувь, урт гүүр тавих ажил 8,84 хувийн гүйцэтгэлтэй байгааг ЗТЯ мэдээллээ.

Монгол Улс талын төмөр замын 8 багц ажлаас урт гүүр тавих ажил өвлийн нөхцөлд хэвийн үргэлжилж буй аж. Энэ ажлын хүрээнд 2382 шон суурилуулахаас 1241-ийг нь суурилуулжээ. Тулгуурын 291 хөндлөн нуруу байгуулах /Ростверк/-аас 10-ыг нь, завсрын 287 тулгуур байгуулахаас 3-ыг нь байгуулаад байна.

Уг ажилд шааардлагатай цахилгаан татахын тулд 4 км газарт 74 тулгуур суулгаж, 35/10 кВ-ын 3 хэлхээт цахилгаан дамжуулах шугам татжээ. 4 байршилд КТП суурилуулж, БНХАУ-ын эрчим хүчний системд холбохоор зөвшөөрөл хүлээж байна.

Төмөр замын дайрга гаргаж авах зориулалттай чулуу бутлуурын үйлдвэрийг угсарч дуусжээ. Дүүргэгч материалын тухайд, эхний ээлжинд нийт 150 мянган шоо метр талбай тэсэлж, дайрга нөөцлөхөөр төлөвлөн, өрөмдлөг хийж эхэллээ.

0/1000