horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө

post-img

Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024.02. 21-ний А29 тоот тушаалаар баталсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд зааснаар харилцаа холбооны сүлжээн дэх 1хх дугаарлалт бүхий дугаарууд Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 1ххх болж өөрчлөгдсөн байна. Үүний дагуу ХХЗХ-ны 2025.08.28-ны 190 дүгээр тогтоолоор АТГ-ын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болгон, тусгай дугаар ашиглах гэрээ байгуулан, бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

АТГ-ын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026.03.01 хүртэл давхар ажиллуулна. Түүнээс хойш 110 дугаарыг хааж, 1-110 дугаар ажиллах юм байна. 1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломж бүрэн бүрдүүлснээрээ давуутай гэнэ.

0/1000