16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн гэх Ц.Дагвадорж болон хэргийн хамжигчаар оролцсон гэх 3 этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр хаалттай болсон. Тэгвэл энэ үеэр тухайн хэргийн хамжигч байж болзошгүй гэх Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг өмнө нь хохирогч хэмээн тогтоосон Г.Янжиндулам прокурор ирээгүй. Харин яагаад оролцоогүй нь тодорхойгүй байна. Түүний оронд н.Түмэн-Өлзий прокурор томилогдож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болохоос 7 хоногийн өмнө тус хэргийг хянасан прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нартай холбогдох ёс зүйн хурлыг зарласан ч , цуцлагдсан байдаг. Цаашид ч ёс зүйн хурал нь хэзээ болох нь тодорхойгүй байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор Г.Янжиндуламын оронд өөр прокурор оролцов
- 2026/01/13
- •
- 0 цаг 0 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
