horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

189 дүгээр сургуулийн барилгыг цагаан сарын дараагаас ашиглаж эхэлнэ

post-img

Баянзүрх дүүргийн 38-р хороонд байрлах Баганат хороололд 1500 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 189 дүгээр сургуулийн барилга ашиглалтад орсон. Ерөнхий гүйцэтгэгчээр “Баганат өргөө” ХХК 9.675 м.кв талбай бүхий дөрвөн давхар, зоорьтой нийт 47 анги танхим, хоёр спорт заалтай тус сургуулийг хугацаанаас нь нэг жилийн өмнө барьж дуусгасныг 2025 оны 12 дугаар сарын 30-нд Улсын комисс хүлээн авчээ.

Боловсролын сайд П.Наранбаяр, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар сургуулийн ажлын гүйцэтгэлтэй танилцаж шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь яаралтай ханган цагаан сарын дараагаас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэв.

0/1000