horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Ланд 200 маркийн автомашинаа бусдад түрээсэлсэн боловч орон нутагт аваачиж зарсан байжээ

post-img

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ хүнд түрээслэхээр өгсөн боловч орон нутагт аваачаад зарсан байна” гэх гомдол мэдээлэл ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, иргэн Б нь нэгдүгээр сарын 08-ны өдөр түрээслэх зорилгоор авсан бусдын тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу унаж очин, бусдад худалдсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн өөрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

0/1000