horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ХХААХҮЯ Дарханаас буцаад Улаанбаатар луу нүүв үү?

post-img

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эргүүтсэн төлөгнийх шиг шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар давтлаа. ХХААХҮЯ энэ 7 хоногоос буцаад Дарханаас Улаанбаатар хот руу нүүж эхлэв. Тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газар өчигдөр тавилга, эд хогшлоо Улаанбаатарын дугаартай ачааны машинд ачаад, нүүлээ.

Тус яам 120 гаруй ажилтантай. Харьяа байгууллагуудтайгаа нийлээд, 320 гаруй хүнтэй. ХХААХҮЯ-ыг хотоос гаргах саналыг УИХ 2024.08.23-нд дэмжиж, 2024.09.11-нд Засгийн газар Дархан руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингээд сарын дараа “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК хамгийн түрүүнд Дархан руу нүүсэн юм. Дархан-Уул аймгийн ЗДТГ нүүж орохоор улсын төсвийн хөрөнгөөр 10 давхар офис бариулсныг тухайн үед ХХААХҮЯ булааж авсан.

Нүүхэд дунджаар 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь тодорхой

Ингээд ХХААХҮЯ-ыг Ж.Энхбаяр сайд Дархан луу нүүлгэж, Засгийн газар 2.4 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Үүний 1.4 тэрбум нь нүүх зардал, 1 тэрбум нь орон нутагт шилжин суурьшиж байгаа төрийн албан хаагчдын олгох цалингийн 20 хүртэлх хувийн нэмэгдэл байв.

Харин Ж.Энхбаяр тушаал дэвшин, Тэргүүн шадар сайд болж, Улаанбаатарт төвхнөснөөр орыг нь авч, ХХААХҮ-ийн сайд болсон М.Бадамсүрэн Дархан явахаас төвөгшөөж, тус яамыг буцаагаад Улаанбаатар луу нүүлгэж байна. Г.Занданшатарын Засгийн газар энэ яамыг Дархан луу нүүлгэсэн нь буруу гэж үзлээ. Буцаагаад хотод авчрахыг зөвшөөрлөө. Үүнд дахиад дунджаар 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь тодорхой.

Тэгэхээр энэ яамыг Дархан руу нүүлгэхийг дэмжсэн УИХ-ын гишүүд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүдээр 2.4 тэрбум төгрөгийн зардлыг буцаан төлүүлэх хэрэгтэй. Тэр үеийн УИХ-ын гишүүдийн зөндөө нь одоогийн парламентад байж л байна. Сайд нар нь ч тэр чигээрээ шахам байж л байгаа. Тухайн үеийн УИХ-ын дарга, одоогийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар үүнд хамгийн гол хариуцлага үүрэх болно. Төрөөс төрсөн энэ тэрбумтнуудаар яамыг хот дамнуулан нүүлгэж тоглосных нь төлбөрийг төлүүлэх ёстой. Яам байгуулж тоглодог байсан сайд нар одоо яам нүүлгэж нааддаг болж байна.

Наанадаж Улаанбаатарын утааг шингэлэх, замын түгжрэлийг багасгах зорилго тавьж, цаанадаж төвийн бүсэд салбарын яамыг нь ойртуулан, бодлогоо газар дээр нь барих, шийдвэрээ шуурхай хэрэгжүүлэх зорилго тээн, ХХААХҮЯ-ыг нүүлгэсэн байж таарна. Тус яамны 121 ажилтны 52 нь Дархан руу нүүжээ. Тэднийг орон байртай болгохын тулд улсын төсвөөс 3.1 тэрбум төгрөг гарган, орон сууцны зээлийн урьдчилгаанд нь өгч, 3%-ийн хүүтэй зээлээр Шинэ Дарханд байранд оруулсан байна. Улсын төсвөөс орон сууцны урьдчилгааг нь төлж, хаана ч байхгүй маш бага хүүтэй ийм зээлээр байр өгөөд, ажлын байрыг нь хэвээр нь хадгална гэвэл Улаанбаатараас нүүх хүн бишгүй олдоно. Бас болоогүй, орон нутгийн нэмэгдэл гээд цалин дээрээ нэмж мөнгө авч байгаа.

Буцаагаад яамаа нийслэл рүү нүүлгэж байгаа учраас энэ хүмүүсээсээ байраа хураан авч, 3.1 тэрбум төгрөгийн урьдчилгааг улсын төсөвт буцаан төлүүлж, 3%-ийн хүүтэй зээлийг нь цуцлах ёстой. Тэр хүмүүс гомдолтой бол УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараасаа хохирлоо нэхэмжилнэ биз.

Ж.Энхбаяр нь ирэхээр төрийн яамыг Дархан луу нүүлгээд, М.Бадамсүрэн нь ирээд буцааж нүүлгэдэг байж болохгүй. Дараагийн сайд нь нутаг руугаа нүүлгэх үү. Фермийнхээ дэргэд аваачих уу? Төрийн яам гэдэг чинь явуулын сайд нарын нүүлгэж тоглодог айл биш.

0/1000