horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төрийн 3 байгууллагад учирсан 140 тэрбум төгрөгийн хохирлыг АТГ барагдууллаа

post-img

“Олон-Овоот гоулд” ХХК 2012 онд “Анод”, “Зоос” “Хадгаламж” банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөөгүйн улмаас эдгээр банк мөнгөгүй болж, дампуурахад тулсан юм. Уг банкуудыг дампууруулахгүйн тулд Монголбанк татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорацад нийт 140 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Эл авлагыг барагдуулахаар “Хадгаламж банк” ХХК, “Зоосбанк” ХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөр ажиллаж байгаа аж.

“Олон-Овоот гоулд” ХХК, түүний хамаарал бүхий “Зөв зүг” ХХК-ийн удирдлага Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2.7 тэрбум төгрөгийн авлига өгч, уул уурхайн тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан байж болзошгүй хэргийг Авлигатай тэмцэх газар илрүүлэн шалгаж байгаа. Уг шалгалтын явцад дээрх 140 тэрбум төгрөгийн авлагыг АТГ барагдуулж, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлжээ.

Үүнд “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөр АТГ-т талархал илэрхийллээ. М.Энхтөр:

-20 гаруй жилийн өмнө авсан зээлийн төлбөрөө эргэн төлөөгүйн улмаас арилжааны “Анод”, “Зоос” “Хадгаламж” банкийг татан буулгахад хүргэсэн “Олон овоот гоулд” ХХК, түүний хамаарал бүхий “Зөв зүг” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл нь банк санхүү болон уул уурхайн салбарыг цочроосон. Үүний улмаас бид ажлаа зогсоохоос аргагүйд хүрч, улсын төсөвт төвлөрүүлж байсан мөнгөн урсгал зогсож, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдэд буруу ойлголт өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ тэдний өмнө биелүүлэх боломжгүй болж, цаашид Олон улсын удирдлагын форум (IPAF)-ын гишүүн байгууллагын хувьд манай улсад шинээр бий болж буй чанаргүй активын зах зээлд хөрөнгө оруулалт татахад бэрх, хөрөнгө оруулалтын сөрөг сурталчилгаа болж, ичгүүртэй байдалд хүргэж, улмаар хөрөнгө оруулагч нарыг шууд үргээсэн үйл явдал болсон билээ.

Төрийн гурван байгууллага (Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци)-д нийт 140 тэрбум төгрөгийн хохирол-эрсдэл учруулсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, арилгаж өгсөнд Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олон та бүхэнд талархлаа илэрхийлье. Танай байгууллагын мөрдөгч нараас хууль бус үйлдлийг богино хугацаанд илрүүлсэн, бас нийт 140 тэрбум төгрөгийн хохирол-эрсдэлийг шуурхай арилгаж өгсөн мэргэжлийн өндөр ур чадварын ачаар бид одоо ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. Иймд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танд, танай удирдлагын баг, мөрдөгч нарт болон нийт хамт олонд өөрийн хамт олноо төлөөлөн, мөн хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэнд маш их баярлалаа.

0/1000