horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

3 есийн хүйтэнд 4 айл орон гэргүй боллоо

post-img

Өдөртөө 25, шөнөдөө 35 хэм хүйтэрч, цас орж буй 3 есийн хүйтэнд 4 айл орон гэргүй боллоо.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 14:07 цагт аврагчид хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн О-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байжээ.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 19:49 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангид иржээ. Албан хаагчдыг очиход, 14х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсан аж.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багт өнгөрсөн шөнө байшин шатав. Уг байна дуудлагыг 1-р сарын 14-ний 03:01 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн албан хаагчдыг очиход, 10х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд өнгөрсөн шөнө байшин шатав. 1-р сарын 14-ний 04:18 цагт ирсэн уг дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар анги очжээ. Уг галд иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

0/1000